Naki - Сэтгэлийн Хэлтэрхий (Official Music Video) | Setgeliin Helterhii
NAKI · May 19, 2026
Trending In
Description
Executive Producer: Naki Music: Natsagdorj Batlut Lyrics: J.Munkhbat Recording: @BilGmusic Mixing & Mastering Engineer: Jerry Chua Video by The Lite Studio Shooting & Editing: O.Bat-Orgil Production manager: Tsolmon Bayarsaikhan Connect https://www.instagram.com/naki_musique https://www.facebook.com/Naki.singer СЭТГЭЛИЙН ХЭЛТЭРХИЙ Зүрхний минь хэлтэрхийг чи аваад одсон Зөндөө санааширч яасан их санаваа Хэлтлээд орхисон шаналсан зүрхний минь Хэмнэл бүхэнтэй чи хамт цохилсон Дахилт. Хэчнээн их санасныг минь Бурхан мэднэ Хэмжээлшгүй их хүлээснийг минь нулимс гэрчилнэ Ямар их хайртайг минь Тэнгэр мэднэ Яагаад ч мартаж чадахгүй зүрх сэтгэлийн хэлтэрхий минь Сэтгэлийн минь эмтэрхийг чи аваад одсон Сэмхэн гуниглаж ямар ихээр үгүйлэв ээ Эмтлээд үлдээсэн шаналсан сэтгэлийн минь Эмзэглэл бүхэнтэй чи хамт байсан Дахилт. Хэчнээн их санасныг минь бурхан мэднэ Хэмжээлшгүй их хүлээснийг минь нулимс гэрчилнэ Ямар их хайртайг минь тэнгэр мэднэ Яагаад ч мартаж чадахгүй зүрх сэтгэлийн хэлтэрхий минь Бодлын минь тасархайг чи аваад явсан Бодлогшрон санаж яасан ихээр тэмүүлэв ээ Тасдаад одсон тэр дэврүүн бодлын минь Талд нь чи үргэлж хамт оршсон Дахилт. Хэчнээн их санасныг минь бурхан мэднэ Хэмжээлшгүй их хүлээснийг минь нулимс гэрчилнэ Ямар их хайртайг минь тэнгэр мэднэ Яагаад ч мартаж чадахгүй зүрх сэтгэлийн хэлтэрхий минь